АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Б.Наранхүү гишүүн бэнчингээ ”гайхуулав”
Төр түшилцэж яваа бийлэгжүү эрхмүүдийн дунд толгой цохих хөрөнгөтэй Б.Наранхүү гишүүн нутгийнхаа иргэдэд бэнчингээ гайхуулаад иржээ. Тэрээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг далимдуулан нутгийнхаа иргэдэд "авлига" өгчээ.
Учир юу гэвэл, Сайнцагаан сумын 0-18 насны 5226 хүүхдэд, мөн Эрдэнэдалай сумын 1398 хүүхдэд гарын бэлэг гардуулжээ. Мон ураны гэх эрхэм гишүүн маань мэдээж хувьд насны онцлогт нь тохируулан муугүй сонголт хийжээ.
Тухайлбал, 0-6 насныханд амттан бэлэглэсэн бол өсвөр насныханд бичил технологийн ертөнцөд хувьсгал хийж чадсан “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобсын “Надтай хамт дэлхийг өөрчлөх үү?” номыг гардуулжээ. Түүнчлэн бүх хүүхдэд энэ сарын 3-ныг дуустал хүүхдийн паркт үнэгүй тоглох эрхийн бичиг өгч, тус паркт гурван шинэ тоглоом бэлэглэхээ иэлрхийлсэн аж.
Ингээд зогссонгүй ээ, Б.Наранхүү гишүүн эл өдрүүдэд нутгийнхаа бяцхан иргэдийг баярлуулахын зэрэгцээ сугалаагаар тодорсон 26 азтанд “Ямаха” маркийн мотоцикль бэлэглэжээ.
Төр түшилцэж яваа бийлэгжүү эрхмүүдийн дунд толгой цохих хөрөнгөтэй Б.Наранхүү гишүүн нутгийнхаа иргэдэд бэнчингээ гайхуулаад иржээ. Тэрээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг далимдуулан нутгийнхаа иргэдэд "авлига" өгчээ.Учир юу гэвэл, Сайнцагаан сумын 0-18 насны 5226 хүүхдэд, мөн Эрдэнэдалай сумын 1398 хүүхдэд гарын бэлэг гардуулжээ. Мон ураны гэх эрхэм гишүүн маань мэдээж хувьд насны онцлогт нь тохируулан муугүй сонголт хийжээ.

0 Сэтгэгдэл