Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
ФИФА-гийн эрх баригчид авлига авч байсныг дэлгэж эхэллээ
АНУ-ын Хуульзүйн яаманд Олон Улсын хөлбөмбөгийн холбооны түшмэлүүдийг авлига авсан хэрэгт буруутган шалгаж, шүүхэд сонссон материалуудыг нийтэд дэлгэж эхэллээ. Энэ үеэр Умард болон Төв америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн байсан Чак Блейзер мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэрээр Холбооны мөрдөх товчооны мэдээлэгч, АНУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж Олон улсын хөлбөмбөгийн холбоонд нүүрлээд байсан гэмт хэргийн тухай илчлэхийг бодсон бололтой.
Тэр өөрөө болон ФИФА-гийн албан тушаалтнууд авлига авч байж 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад өгсөн гэж Чак Блейзер мэдүүлжээ.
“Үндсэндээ 1993 оноос эхлээд 2000-аад оны дунд үе хүртэл би болон бусад албан тушаалтан авлига авч байж дэлхийн аварга шалгаруулах болон “Алтан цом”-ын тэмцээнийг шууд дамжуулах эрхийг телевизүүдэд олгодог байсан. Энэ бол 1996, 1998, 2000, 2002 болон 2003 он. 2004-2011 онд би, гүйцэтгэх хорооны бусад гишүүд авлига авсны хүчинд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах орноор сонгосон” гэж Блейзер хэлснийг Guardian дамжуулжээ. Авлигын мөнгөө тэд АНУ-д чекээр авч байсан гэнэ.
Блейзер мөдөн байцагчидтай хамтран ажиллахыг зөвшөөрч, мэдүүлгээ дуу бичлэгийн хураагуурт өгч байгаа юм байна.
АНУ-ын Хуульзүйн яаманд Олон Улсын хөлбөмбөгийн холбооны түшмэлүүдийг авлига авсан хэрэгт буруутган шалгаж, шүүхэд сонссон материалуудыг нийтэд дэлгэж эхэллээ. Энэ үеэр Умард болон Төв америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн байсан Чак Блейзер мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэрээр Холбооны мөрдөх товчооны мэдээлэгч, АНУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж Олон улсын хөлбөмбөгийн холбоонд нүүрлээд байсан гэмт хэргийн тухай илчлэхийг бодсон бололтой. Тэр өөрөө болон ФИФА-гийн албан тушаалтнууд авлига авч байж 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад өгсөн гэж Чак Блейзер мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл