АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Британийн тэрбумтны тансаг харшид хий үзэгдэл байна гэнэ

Британийн тэрбумтан Жон Кадуэлл өөрийнх нь үнэтэй тансаг харшид хий үзэгдэл бий болчихоод зочдыг айлгаад байна хэмээн сэтгүүлчдэд мэдэгдлээ гэж Broughton Hall мэдээлжээ.
62 настай магнат 16 дугаар зуунд баригдсан түүхийн дурсгалт энэ харшийг 20 орчим жилийн өмнө худалдан авсан ч бүр Кромвелийн иргэний дайны үед хэрцгийгээр алуулсан нэг хүүгийн сүнс бий болчихоод байгаа нь сүүлийн жилүүдэд анзаарагдаж эхэлсэн гэнэ.
Домгоор бол бүх эрчүүд анд яваад хүүг байшинд ганцаараа байхад нь босогчид дайран ирж нэг нь хүүгийн гэдэс рүү буудсан юм байна. Хүү мөлхсөөр өөр өрөөнд орсон ч цус алдаж амь тавьсан гэдэг.
Сүнсийг нүдээр үзсэн хүмүүсийнхээр бол үүнээс хойш шалан дээр цусны толбо гарч ирэн, шөнөөр ор хяхтанаж дуугардаг болсон гэнэ. Өөр нэг домгоор том хүүдээ өв хөрөнгөө өвлүүлэхгүй гэсэн хараал байшинд шингэчихээд байгаа гэдэг.
Энэ бүхэн хэдийгээр хуучин түүх боловч 2010 онд энэ харшид баг зүүж зэвсэглэсэн дээрэмчид халдаж тэрбумтныг, найз бүсгүйтэй нь төмөр саваагаар зодон хүндээр гэмтээсэн явдал гарсан юм байна.

Харшийн үнэ эхлээд 800 мянган фунт стерлинг байсан бол одоо 10 саяар үнэлэгдэх болжээ.
Жон Коуэлл нь британийн үүрэн телефоны Phones4U оператор компанийг үндэслээд 2006 онд 1,47 тэрбум фунт стерлингээр худалдсан, британийн хамгийн баян хүмүүсийн 42 дугаарт бичигддэг хүн юм.

0 Сэтгэгдэл