Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулж байна
Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 25-ны 19:00 цаг дор хийхээр зар түгээж байна. Олон сайхан дуу түмэнд хүргэж дуугаар жигүүрлэж, дуугаар амьдарч явдаг уран бүтээлч залуу энэ удаагийн “Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулж байгаа нь сонин шийдэл аж. “Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавьяа байгуулсан Их хүмүүнийг бид мартах учиргүй” хэмээн төрийн тэргүүн агсныг эрхэмлэн хүндэтгэж байна.

Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын хөгжмийн зохиолчдын дуулаачдад зориулсан бүтээлүүдээс эгшиглүүлэх аж.

Эхний хэсэгт монгол романсуудыг төгөлдөр хуурчтай дуулах бол дараагийн хэсэгт Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын сэтгэл булаам дуунуудыг симфони найрал хөгжимтэй дуулна. Улсын Филармонийн Симфони найрал хөгжим тоглож, удирдаачаар МУУГЗ Н.Бүтэнбаяр, МУСТА Д.Нямдашнар ажиллажээ. Төгөлдөр хуурч Э.Отгончимэг, Н.Гарьд. Мөн тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТАН.Наранчимэг хамтрах юм байна.
 
Тоглолтын мэдээллийг: 70118012 утаснаас аваарай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан