COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Панасоникийн шинэ технологио
Японы “Panasonic” корпораци харилцаа холбооны “NTT” компанитай хамтран мэдээлэл дамжуулах орчин үеийн шинэ системийг нийслэл Токио хотод 2020 онд болох Олимпийн наадмын өмнө бүтээнэ. “Никкей” сонинд мэдээлснээр, уг системийн тусламжтайгаар спортын тэмцээн уралдааныг “3D” форматаар дамжуулах боломжтой байна.

“Panasonic” корпорацийнхан зураг авахад болон дүрс бичлэгийг боловсруулахад компанийнхаа технологийн ололтыг "NTT" компанийн өндөр хурдаар мэдээлэл дамжуулах салбарт олсон ололт амжилттай нэгтгэхээр төлөвлөж байгаа аж. Дэлхийн спортын гол үйл явдлуудын нэгийг дамжуулахад ийм технологи ашиглах нь түүнийг гадаадын зах зээлд хөгжүүлж боловсронгуй болгох боломж олгоно гэж тус хоёр компанийн удирдлагууд үзэж байгаа аж.
Дээрх хоёр компани мөн шаардлагтай бүх газар, тээврийн чиглэлүүд болон бусад хэрэгцээтэй мэдээллийг Олимпийн наадмын зочид гар утасны тусгай программ ашиглан төрөлх хэлээрээ авах боломжтой цахим зам заагч бүтээхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл