Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Азийн өсвөрийн аварга өнөөдөр өндөрлөх нь
Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Энэтхэгийн Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д үргэлжилж буй.
Өчигдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 60 кг-ын жингийн барилдаан болж манай бөхчүүдээс хөвгүүдийн 58 кг-ын жинд барилдсан Т.Тулга Ираны бөхийг ялж Азийн өсвөрийн аварга боллоо. Түүний хувьд дасгалжуулагч Б.Баттулга, багш Ц.Гантөгс нарын удирдлага дор “Арслан” клубт бэлтгэл сургуулилт хийдэг билээ.
Ховд аймгийн Манхан суманд 1998 онд төрж дөрвөн настайдаа эцэг, эхийн хамт нийслэлд шилжин ирж суурьшсан тэрээр манай улсын өсвөрийн Азийн зургаа дахь аварга нь болж буй юм. Харин охидын 52 кг-ын жинд барилдсан Н.Анударь хүрэл медальд хүртэв. Өнөөдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингийн барилдаан болж тэмцээн өндөрлөх юм.
Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Энэтхэгийн Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д үргэлжилж буй.Өчигдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 60 кг-ын жингийн барилдаан болж манай бөхчүүдээс хөвгүүдийн 58 кг-ын жинд барилдсан Т.Тулга Ираны бөхийг ялж Азийн өсвөрийн аварга боллоо. Түүний хувьд дасгалжуулагч Б.Баттулга, багш Ц.Гантөгс нарын удирдлага дор “Арслан” клубт бэлтгэл сургуулилт хийдэг билээ.
Ховд аймгийн Манхан суманд 1998 онд төрж дөрвөн настайдаа эцэг, эхийн хамт нийслэлд шилжин ирж суурьшсан тэрээр манай улсын өсвөрийн Азийн зургаа дахь аварга нь болж буй юм. Харин охидын 52 кг-ын жинд барилдсан Н.Анударь хүрэл медальд хүртэв. Өнөөдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингийн барилдаан болж тэмцээн өндөрлөх юм.
0 Сэтгэгдэл




















