АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Фэйсбүүк мэдээ: А.Сүхбат аварга 100 төгрөгтэй явснаа дурсав
А.Сүхбат аваргын “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан яриаг нь нэг эрхэм фэйсбүүк хуудаснаа бусдад нэгийг бодуулаасай хэмээн буулгажээ. “100 ч төгрөггүй байх үе надад хэд хэд гарч байсан. Нэг удаа гэр бүл маань огт мөнгөгүй болчихоод, идэх ч юм байгаагүй. Гэтэл би улсын начин цолтой, хүн харахад нэг л том бөх яваад байдаг. "Хүүхдээ яах вэ, өлсч байна" гэж Баясаа надад хэлсэн. Тэр өдөр барилдаантай байсан юм. Спортын төв ордон руу явах 100 төгрөг ч байдаггүй. Тэгсэн манай хүн "Бурханы өмнө 100 төгрөг байгаа" гэлээ. Би мөргөөд, гуйгаад нөгөө 100 төгрөгийг аваад гарсан. Очоод тэр барилдаанд олон хүнд барилдаан хийсэн. Хамгийн гол нь "Охин чинь өлсч байна" гэсэн үг, охины минь нүд өмнө харагдаад ямар ч байсан би сайн барилдах ёстой гэж бодоод зүтгэсэн. Тэгээд би тэр барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдээд 250 мянган төгрөгийн бай шагнал авлаа. Автобусны ч мөнгөгүй байсан хүн чинь орой нь гурван тор идэх юм бариад, гэр рүүгээ таксидаж харьж билээ. Тэгж хүнд хэцүү үеийг давж туулж гарсан минь эргээд бодоход их үнэ цэнэтэй санагддаг даа” гэжээ.

0 Сэтгэгдэл