COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Д.Болд: 20 жилийн ойн тоглолтоо VIBE105,5-ын нээлттэй хамтатгана
А.ЦАГААН
Монголын хөвгүүдийн анхдагч хамтлагуудын нэг “Камертон”-ыхон зургадугаар сарын 24-нд байгуулагдсан түүхтэй. Тус хамтлагийн анхны менежер “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат тэднийг хөл дээр нь босгоход гол нөлөө үзүүлсэн гэдэг. Өдгөө 20 жилийнхээ ойтой золгож буй тус хамтлагийн ахлагч Д.Болдтой “Үгийн солио” булангаараа холбогдлоо.

-Хэдхэн хоногийн дараа танай хамтлагийн 20 жилийн ой тохиох гэж байна. Баяраа яаж тэмдэглэхээр болсон бэ?
-Манай хамтлагийнхан VIBE105,5 радиогийн албан ёсны нээлтэд оролцохоор болсон. Нээлт нь энэ сарын 24-нд болох юм. Яг манай хамтлагийн ойн өдөртэй давхцаж байгаа болохоор бид энэ арга хэмжээнд оролцож 20 жилийн турш дуулагдсан хит дуунуудаа дуулж баяраа тэмдэглэхээр болоод байна. Тэгэхээр FM-ийн нээлт нөгөө талаараа манай хамтлагийн ойн баяр гэж ойлгож болно. Бие даасан тоглолт хэмжээний олон дуу дуулах юм. Олон урлаг соёлын од хүрэлцэн ирнэ. Мөн Монголын хамгийн шилдэг гэгддэг DJ нар оролцохоор болсон байгаа.
-Тэгвэл “Камертон”-оор овоглосон шинэ уран бүтээл хэзээ гарах бол?
-Ямар ч гэсэн бид төлөвлөгөөнийхөө дагуу шинэ дуунууд гаргах гээд бичлэгийн ажилдаа орчихсон явна. Эхний ээлжинд дөрвөн дуу бэлэн болсон. Удахгүй клипжүүлнэ. Мөнхийн сэдэв болсон хайрын дуу ч бий. Ер нь, шинэ уран бүтээлүүд маань төрөл бүрийн сэдэвтэй.
-Өөрийг тань шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар?
-Манай “В продакшн” шинэ оффис, студитэй болсон. Удахгүй нээлтээ хийнэ. Миний хувьд шинэ уран бүтээлдээ орчихсон явна. Шинэ цомгийнхоо ажлыг эхлүүлсэн гэж ойлгож болно. Энэ ондоо багтаан гаргах төлөвлөгөөтэй байна.

0 Сэтгэгдэл
golio
ene gugshin yanishaa teneg hulaichig sonsoh hun nohoi bdiin boluu gahai tsaraitai shig baliar zaluu
2015.06.16