АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
77 хүний амь хөнөөсөн Брейвик Их сургуульд сурна гэнэ

Бөмбөг дэлбэлж, автоматаар буудан 77 хүний амь хөнөөсөн Норвегийн алуурчин Андерс Брейвик Ослогийн Их сургуульд эчнээгээр суралцахаар өргөлдлөө өгчээ. Өнөөдөр шоронд сууж байгаа тэрээр их сургуульд элсэх бүхий л шаардлагатай баримт бичиг, материалаа бүрдүүлж өгсөн гэнэ.
Сургууль түүний хүсэлтийг хүлээн авч оюутнаар элсүүлсэн ч гэсэн Брейвик сургуульд очиж, багш оюутнуудтай харилцах эрхгүй болохоор торныхоо цаана суун хичээллэж, тэндээ л дипломоо авах болно гэж Их сургуулийн сайтад бичсэн байна.
Андерс Брейвик 2011 оны долдугаар сард Осло хотын засгийн газрын байрны дэргэд бөмбөг дэлбэлээд дараа нь Утойя арал дээрх залуучуудын лагерьт гал нээж нийтдээ 77 хүний амь хөнөөсөн юм. Брейвик өөрийнхөө энэ зэрлэг үйлдлийг Европын лалын шашинтнуудаар дүүргэж байгааг эсэргүүцэж хийсэн гэж мэдэгдсэн. Тус улсын хуулиар Брейвикт хуулийн дээд хэмжээ ялыг нь сунгах нөхцөлтэйгөөр 21 жилийн ял оноосон юм.
Андерс Брейвик бас нэг удаа шоронгийн нөхцөл тааруу, гурван өрөөтэй ганцаарчлан хорих өрөө нь цонхгүй, тааруухан байна хэмээн гомдол мэдүүлж байсан юм.
болиоч дээ, буудаач наадахаа
солиор

0 Сэтгэгдэл
2015.06.19
2015.06.19