АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Британийн шүхэрч агаарт нэгнийгээ аварлаа

Британийн Уайтхэван хотод болж байсан нисэхийн шоу үзүүлбэрийн үеэр бууж явсан шүхэрчдийн нэгнийх нь шүхэр задлах гогцоо ажилгүй болж эрсдэлд ороод байхад нь нөгөө шүхэрч нь агаарт түүнийг аварсан явдал олон мянган үзэгчийн нүдний өмнө болжээ.
Армийн аврагч, орлон тоглогчдын Red Devil багийн шүхэрчид баасан гарагт үзүүлбэр үзүүлж байхад шүхэр нь орооцолдож асар хурдтайгаар газар луу унаж буй шүхэрчээ нөгөө нь агаарт барьж авсан байна. Энэ азтай үйл явдал гэрэл зурагт үлдсэн төдийгүй, үзэгчид ч гар утаснадаа бичиж авчээ.
“Улаан мангас”-ын шүхэрчид 300 метрийн өндрөөс харайсан ч аварсан, аврагдсан хоёр газар унахдаа хүнд бэртэл аваагүй байна.
Үзэгчид бүгд сандралд орж амьсгалаа хурааж байтал нэг нь аврахыг хараад баярлацгааж алга ташицгаасан гэж үзэгчдийн нэг Люси Майлн ВВС-ийн сурвалжлагчид ярьжээ.
Батлан хамгаалах яамнаас мэргэжлийн комисс гаргаж шүхэр задраагүй нь хэн нэгний буруу юу, шүхэрчний өөрийн нь алдаа байсан уу гэдгийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Харин Whitehaven Festival наадмын гүйцэтгэх захирал Жерард Ричардсон үүнийг “шүхэрчний ур чадвар, багийн бүх гишүүдийн хамтын ажиллагааны илрэл” гэжээ.

0 Сэтгэгдэл