Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв байгуулав
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууганы санаачлан байгуулж буй “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв өнөөдөр Сувилахуй сургуулийн эмнэлэгийн байранд нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв.

Уг төв нь Япон улсын “Като лэдиес клиник”-т хэрэглэгддэг үргүйдлийн орчин үеийн эмчилгээний үндсэн технологийг Монгол Улсад нэвтрүүлэн үргүйдэлтэй гэр бүлд туслах үндсэн зорилготой байгуулжээ. “Өөжинмед” төв нь Япон улсын “Като лэдиес клиник” эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагаатай бөгөөд бүх мэргэжилтнүүд тус эмнэлэгт суралцан, дадлагажсан байна. “Като лэдиес клиник” нь байгалийн жирэмслэлттэй хамгийн ойр аргаар үр шилжүүлэн суулгаж одоогоор дэлхий дээр жирэмслэлтийн хамгийн өндөр хувьтай хамгийн олон үйлчлүүлэгчтэй эмнэлэг болоод байгаа юм.

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ, “2009 онд Асашёорюү Д.Дагвадорж аварга намайг Япон улсад урьсан юм. Тэр үед Япондоо үр шилжүүлэн суулгах арга ажиллагаагаар алдартай “Като Лэдиес клиник”-ийн захиралтай танилцуулж байлаа. Тэр үеэс л энэ эмнэлгийн салбарыг Монголдоо байгуулах ажлыг эхлүүлэх санаа төрсөн. “Като лэдиес клиник” нь Япон улсад анх удаа үр шилжүүлэн суулгах ажилбар хийсэн туршлагатай хамт олон. Энэ байгууллагатай хамтран ажиллаж байгаад таатай байна” гэж онцлов.

Уг эмнэлэг нь иргэдэд үргүйдэл, үр шилжүүлэн суулгалт болон эмэгтэйчүүд, жирэмслэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан