Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болно. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад 20 гаруй орны парламентын төлөөлөгчид оролцож, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, шийдлийг хамтдаа хэлэлцэнэ. Түүнчлэн хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана.

Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар үг хэлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтын бүгд хуралдааныг даргална. Төлөөлөгчид бүгд хуралдаанд үг хэлэхээс гадна сэдэвчилсэн 5 хуралдаанд оролцож, чуулга уулзалтын төгсгөлд тойм-дүгнэлтээ танилцуулах юм.

Дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болсон билээхэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан