Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Г.Ариунгэрэл: “Сэлбэ”, “Өгөөмөр” зуслан зөрчлөө арилгавал ажиллуулна

Энэ жилийн хувьд улаанбурхан өвчний тархалт их байгаа учир нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах эрхтэй хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг энэ сарын 20 хүртэл хойшлуулсан. Тэгвэл нийслэлийн ногоон бүсийн 20 зусланд шалгалт хийснээс 18 зуслан үйл ажиллагаа явуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Энэ удаагийн шалгалтыг ямар байгууллагууд хамтарч хийв?
-Яг одоо үйл ажиллагаа явуулж байгаа 18 зуслан бий.  Жил болгон зуслангуудын үйл ажиллагааны бэлтгэл ажилд холбогдох байгууллагууд нь шалгалт хийдэг. Шалгалтыг НЗДТГ, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Мэр­гэж­лийн хяналтын газар манай байгууллага хамтраад хийсэн.

-Чмар хоёр зуслан зөрчилтэй байсан юм бэ?
-Зөрчил гаргасан хоёр зуслангийн тухайд ярья л даа. “Сэлбэ” зуслангийн хувьд хүүхэд хүлээж авахад бэлтгэл ажил нь хангагдаагүй байсан. Засвар үйлчилгээ ч хийгээгүй байна билээ. Харин “Өгөөмөр” зуслангийн хувьд засвар үйлчилгээ нь дуусаагүй байсан. Тэгэхээр яг хүүхэд хүлээж авахад бэлэн биш байгаа юм. Үйл ажиллагаа явуулж буй зуслангуудын хувьд хоёр долоо хоногоор хойшилж хүүхдүүдээ хүлээн авсан учир ээлж нь багассан. Тиймээс зусланд хамрагдах хүүхдүүдийн тоо ч буурах юм.

-Улаанбурхан өвчин ту­сахгүй гэх магадлал бага шүү дээ. Ингэхэд эрүүл ахуй та­лаас нь ямар сургалт, суртал­чилгаа явуулсан юм бол?
-Эрүүл мэндийн газартай хамтраад манай байгууллага энэ чиглэлээр олон үйл ажил­лагаа явуулсан. Эмч нарт нь зориулсан сургалт зохиосон. Харин хоол хүнсээ хэрхэн татах, ямар байгууллага хяналт тавих талаар одоохондоо мэдээлэл байхгүй байна. Мэргэжлийн байгууллагууд нь хариулт өгөх болов уу.

-Дээрх хоёр зөрчилтэй зуслан энэ жил хүүхдүүдээ хүлээж авахгүй гэсэн үг үү?
-Үгүй, ирэх сарын 1-нд дахин явцын шалгалт хийнэ. Зөрчлүүдийг арилгасан тохиолдолд үйл ажиллагааг нь хэвийн явуулах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан