ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“SAMSUNG” брэндийн маркетингийн түнш “УНИВЕРСАЛ” компани монголчуудыг хуурсан уу
Учир нь дэлхийд алдартай “SAMSUNG” брэндийн маркетингийн түнш “УНИВЕРСАЛ” компани нь “Сугалаат худалдаанд оролцож, Үндэсний их баяр наадмын тасалбарыг урамшуулалд нь аваарай” гэх сурталчилгааг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээсэн нь худал болохыг анхаарууллаа.
Энэ нь худал мэдээллээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой хариуцлагагүй үйлдэл бөгөөд Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо “SAMSUNG” брэнд, “УНИВЕРСАЛ” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй ба аль нэг компанид наадмын тасалбарыг сугалаанд ашиглах онцгой эрх олгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Наадмын тасалбарыг борлуулахад ийм зохицуулалт хийх боломжгүй. Тиймээс олон нийтийг төөрөгдөлд оруулж, хүлээлт үүсгэсэн сурталчилгааг нэн яаралтай зогсоож, худалдан авагч, иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөхийг шаардаж байна. Хэрэв хариуцлагагүй, хууль бус үйлдлээ үргэлжлүүлвэл хууль, хяналтын байгууллагад хандана гэдгийг мэдэгдэж байна. Худал сурталчилгаанаас үүдэлтэй гарах үр дагаварыг Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцахгүй болно. Мөн иймэрхүү хариуцлагагүй, хууль бус зар сурталчилгаанд хууртахгүй байхыг иргэддээ сэрэмжлүүлж байна.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос дараахь мэдэгдлийг гаргаад байгаа юм
Учир нь дэлхийд алдартай “SAMSUNG” брэндийн маркетингийн түнш “УНИВЕРСАЛ” компани нь “Сугалаат худалдаанд оролцож, Үндэсний их баяр наадмын тасалбарыг урамшуулалд нь аваарай” гэх сурталчилгааг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээсэн нь худал болохыг анхаарууллаа.Энэ нь худал мэдээллээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой хариуцлагагүй үйлдэл бөгөөд Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо “SAMSUNG” брэнд, “УНИВЕРСАЛ” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй ба аль нэг компанид наадмын тасалбарыг сугалаанд ашиглах онцгой эрх олгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл