Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Зайсанд амьдарч байгаа иргэдэд газрын гэрчилгээ гардуулав
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдэд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр таван жилийн хугацаатай газар ашиглалтын гэрчилгээ гардууллаа.

Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хороо нь Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаардаг. Тиймээс тэнд суурьшсан иргэд газар өмчлөх битгий хэл, ашиглах эрхээ эдэлж чаддаггүй. Иймд газрын зөрчилгүй нийт 302 иргэнд газар ашиглах эрхийг эхний ээлжинд олгохоор шийдвэрлэж, өнөөдөр тэдгээрээс 27 иргэнд ашиглалтын гэрчилгээг нь гардуулав.

Тус дүүргийн 11 дүгээрр хорооны иргэн Д.Даваасүрэн, “Зайсангийн аманд 40 жил амьдарч байна. Газар ашиглах гэрчилгээгээ  10 гаруй жил хөөцөлдсөн ч эрх бүхий байгууллагууд шийдэж өгөхгүй өдийг хүрсэн. Энэ олон жил хөөцөлдөж чадаагүй гэрчилгээг зургаахан сарын дотор шийдэж өгсөнд маш их баяртай байна” гэв. Эдгээр иргэний газар ашиглалтын гэрчилгээг өмчлөх, эзэмших эрх болгох тал дээр УИХ-д хууль оруулах түвшинд хүртэл анхаарч ажиллана гэж албаны төлөөлөгчид хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан