Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“Соёлын наадам” найм дахь жилдээ болно
Монголын Урлагийн зөвлөл, СУИС, БНСУ-ын “МЕТАА” компанитай хамтран “Соёлын наадам”-ыг долдугаар сарын 11,12-нд Хүй долоон худагт найм дахь жилдээ зохион байгуулна.

Энэ жилийн “Соёлын наадам”-ыг шинэ агуулга, илүү сонирхолтой болгон өргөжүүлж, наадамчин олондоо хүргэхэд Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хороо, ХААН банк ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Хүй долоон худаг дахь “Соёлын наадам”-аар “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулах юм. Мөн “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулж, Их монгол, монгол үндэстэн ястны эсгий урлаг, ардын аман зохиол, өртөө улаа, уран бичлэг, нүүр будалт, хөрөг зургийн урлагийг таниуулан сурталчилна. Морьтны гайхамшиг шоу тоглолт болно. Монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчид болон гадаадын зочин, гийчин, жуулчдад таниулахаар бэлтгэлээ базааж байна.

“Соёлын наадам”-ыг Зүүн өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн зохион байгуулагчид нь үнэлж, өндөр ач холбогдол өгч байгаа юм. Цаашид уг наадмаар дамжуулан нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилготой бөгөөд “Соёлын наадам”-ыг олон улсын түвшинд түгээн өргөжүүлэхээр зорьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан