Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“Shashlik house”, “Пассаж” төв нь “ГАХАЙ” наалтаа хуулж авчээ
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2 дугаар ажлын хэсэг 3, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өглөө.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Vidal” үсчин, гоо заслын салон 2.1 сая, Саруул худалдааны төв, 1 сая төгрөгийн тохижилт хийж “SMILE” наалт авав. Харин 9 дүгээр хорооны авто засварын газруудаас барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй “АKUMA”, “Ланд сервис”, “Сехан” авто засварын газарт “ГАХАЙ” наалт наалаа.

Худалдаа үйлчилгээний төвүүдээс Монголын Урчуудын эвлэлийн хорооны “Пассаж” худалдааны төв, Капитал маркет ХХК-ийн “Америк тахиа” хүнсний мухлаг барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ маш муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй тул “ГАХАЙ” наалт авлаа.

“Shashlik house”, “Пассаж” төв нь “ГАХАЙ” наалтыг хуулж авсан тул 2 дахь “ГАХАЙ” наалтыг нааж дахин хуулж авсан тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахыг санууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан