Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Зүүний магнайд хэн гарах вэ
Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ энэ цагийн хоёр дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хоёулаа зодоглоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн өдрөөс эхлэн зүүний магнайд хэн нь гарах вэ гэдгээр нийгэмд маргаан үүсгээд байна. Үндэсний бөхийн холбооноос энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж, Баяр наадмыг зохион байгуулах хороонд албан ёсны шийдвэр гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавиад байсан юм. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. “Долдугаар сарын 4-нийг хүртэл улсын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэх бөгөөд бүртгэл дуусмагц Монголын үндэсний бөхийн холбоо хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХХАА-н дэд сайд Б.Батзориг хэлэв.
Хэдийгээр улсын баяр наадамд А.Сүхбат аварга эхэлж түрүүлж арслан аварга цол авсан ч амжилтаараа Г.Өсөхбаяр аварга илүү үзүүлэлттэй. Тиймээс хэрвээ хоёр аваргаас дээш цолтой бөх барилдахгүй бол хуулийн дагуу Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд гарах нь.
Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ энэ цагийн хоёр дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хоёулаа зодоглоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн өдрөөс эхлэн зүүний магнайд хэн нь гарах вэ гэдгээр нийгэмд маргаан үүсгээд байна. Үндэсний бөхийн холбооноос энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж, Баяр наадмыг зохион байгуулах хороонд албан ёсны шийдвэр гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавиад байсан юм. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. “Долдугаар сарын 4-нийг хүртэл улсын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэх бөгөөд бүртгэл дуусмагц Монголын үндэсний бөхийн холбоо хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХХАА-н дэд сайд Б.Батзориг хэлэв.Хэдийгээр улсын баяр наадамд А.Сүхбат аварга эхэлж түрүүлж арслан аварга цол авсан ч амжилтаараа Г.Өсөхбаяр аварга илүү үзүүлэлттэй. Тиймээс хэрвээ хоёр аваргаас дээш цолтой бөх барилдахгүй бол хуулийн дагуу Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд гарах нь.
0 Сэтгэгдэл




















