Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Цагдаагийн байгууллага иргэдээсээ уучлал хүсэв
Хотын дарга саяхны нэг өдөр МҮОНТВ-ийн “Цаг үе” нэвтрүүлэгт оролцохдоо манай цагдаа нар бараг л халуун хоол цай бариад гүйх нь холгүй их найрсаг болсон хэмээн цагдаагийн албан хаагчдыг магтаж байсан. Гэвч энэ сарын 30-нд болсон цагдаагийн ажилтан эмэгтэй хүний биед бүдүүлгээр халдаж, балмад авирлаж буй бичлэгээс харвал Цагдаагийн албан хаагчид тийм ч найрсаг биш бололтой. Сошиал ертөнцөд олон хүний дургүйцлийг төрүүлсэн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн нэгэн байцаагч  өмнө нь хэргийг нь шалгаж байсан эмэгтэйтэйгээ таарч улмаар маргалдаж, үсдэн цохиж, машин руугаа оруулж хөлийг нь хаалгаараа хавчиж буй бичлэгийн талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдээлэл хийв.Тэрээр иргэн У болон нийт иргэдээсээ ЦЕГ-ын зүгээс албан ёсоор уучлал хүсч байна гэлээ. Цагдаад зодуулсан иргэн У хөнгөн гэмтэл авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.  Иргэний эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан албан хаагчид Мөрдөн байцаах газраас эрүү үүсгэн шалгахаар болсон бөгөөд энэ тухай цагдаагийн ерөнхий газраас эргэн мэдээлнэ гэж амлав.  Цагдаагийн албан хаагч иргэний эрх зөрчсөн тухай мэдээллийг 126 тусгай дугаараар болон цахим сайтаар дамжуулан Цагдаагийн байгууллагад мэдэгдэж болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан