Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны долдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ. Ингэхдээ наадамчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, ёслолын буудлага хийх газруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангах үзлэг шалгалт хийх юм байна.

 Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд шингэрүүлсэн шатдаг хий ашиглах болсонтой холбогдуулан үйлчилгээний цэгүүд, хуушуурын гэрүүдэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, хүмүүст хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар нэгдсэн зааварчилгаа өгөх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн баярын өдрүүдэд завьтай эргүүлийн хүчийг нэмэгдүүлж, маршрутыг уртасгаж, Төв аймгийн Алтанбулаг сум, Налайх дүүрэг болон Тэрэлж орчмын Туул гол дагуу амарч байгаа иргэдийг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар ажиллана. Энэ сар бороо хур элбэгтэй. Иймд наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг иргэд тухай бүр хүлээн авч, болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан