Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Сэтгүүлч С.Баттулгыг хорьсныг МСНЭ, “Глоб Интернэшнл” эсэргүүцэв
Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч Цэрэнханд шүүх хуралд хүрэлцэн ирж чадаагүй учир хойшлогдсон байна. Шүүх хурлыг энэ сарын 27 хүртэл хойшлуулсан бөгөөд сэтгүүлч С.Баттулга болон бусад дөрвөн шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сэргээх шийдвэр гарчээ.  Шүүхээс сэтгүүлч С.Баттулга болон бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурлыг удаа дараа санаатайгаар хойшлуулсан, мөн хохирогчид нөлөөлсөн, дарамталсан зүйл гарсан, цаашдаа шүүхийн шатнаас оргон зайлж болзошгүй гэж үзснээр цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

 Ажлаа хийж байсан сэтгүүлчийг барьж хорьсныг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр эсэргүүцэж буйгаа илэрхийлэн өнөөдөр хэвлэлийн хурал зарлав.
Хэвлэлийн хурлын үеэр өмгөөлөгч Г.Батбаяр “Сэтгүүлч С.Баттулга Ноёд группээс гаргасан мэдэгдлийг өөрийн сайтдаа нийтэлсэн нь хүн гүтгэсэн асуудал биш. Гэтэл тухайн иргэн өөрийгөө гүтгүүлсэн гэж үзэж байгаа. Энэ асуудалд гүтгэх гэмт хэргийн субъектив санаа зорилго байхгүй. С.Баттулгын хувьд өөрөө тэр хүнийг гутаах, гүтгэх ямар ч сонирхол, шалтгаан байхгүй зөвхөн ажлаа хийснийхээ төлөө цагдаад дуудагдлаа. Иргэний гомдолд цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд гаргалгаа хийж хандахын оронд хамжигч юм байна гэдэг байдлаар хандаж хууль бус шийдвэр гаргасан” гэв.

Харин МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Энэ бол сэтгүүлчийн ажилд саад тушаа болсон, ажлаа хийснийх нь төлөө цагдан хорьсон ноцтой асуудал. Хэдийгээр яг одоо сэтгүүлчид баяр наадам гээд завгүй байгаа ч үүний хажуугаар С.Баттулгын асуудал, сэтгүүлчийн ажилд саад болсон энэ хэрэгт зайлшгүй анхаарал хандуулах нь чухал” гэж байлаа.   
Сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжийн хамтаар энэ сарын 27-ны хүртэл цагдан хориод буй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан