Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Тохиолдлоор авсан зураг хүүгийн амьдралыг үндсээр нь өөрчилжээ

Филиппиний оюутан бүсгүй Жойс Торрефранка гудамжинд таарсан нэгэн хүүгийн зургийг Фейсбуктээ тавьснаар түүний амьдралыг бүрэн өөрчилнө гэж огт санаагүй байна. Зургадугаар сарын 23-нд Жойс филиппиний Мандауэ хотод орой зугаалж яваад Макдоналдс зоогийн газрын цонхны гэрэлд гадаа суугаад мухар сандал дээр хичээлээ хийж байгаа жаал хүүгийн зургийг авснаа фейсбүк дээрээ тавьж “Энэ жаал хүү миний сэтгэлийг хөдөлгөлөө” гэж бичжээ.
Хүүгийн зураг тэр дороо сүлжээгээр тарж, орон нутгийн телевиз ч үүнийг мэдээлжээ. Удалгүй зураг дарсан газрын ойролцоогоос жаал хүүг ч олсон байна.
Есөн настай хүү Даниэль Кабрерийн ээж тэнд ажилладаг байж. Хүүгийн аав хоёр жилийн өмнө нас барж, овоохой нь шатжээ. Үндсэндээ тэдний гэр бүл сүйрлийн ирмэгт тулаад амьдрах газаргүй ээжийнхээ ажилладаг дэлгүүрт, гудамжинд хоног төөрүүлдэг болсон байна. Хүүгийн ээж өдөрт ердөө хоёр долларын төлөө үйлчлэгчийн ажил хийдэг гэнэ.
Хэдийгээр амьдрал ийм хүнд байсан ч Даниэль өдрийн хоолны мөнгөгүй байсан ч хүү ээжийнхээ захиснаар сургуулиа орхилгүй сурч гэрийн даалгавраа байнга хийж байсан нь энэ. Түүний ганц мөрөөдөл нь ядуу амьдралаас салж хожмоо цагдаа болох гэнэ. Даниэль энэ бүхнийгээ ээжтэйгээ хамт оролцсон радио нэвтрүүлгээр ярьжээ.
Энэ зургийг авснаас хойш хэдэн долоо хоногийн дараа энэ зураг, материал нутгийн төдийгүй дэлхийн хэвлэлүүдээр тархаж жаал хүү алдаршжээ.
Түүгээр барахгүй тэдний амьдрал огт өөрөөр эргэж Даниэльд сургалтын төлбөр өгөх болсон байна. Мөн орон нутгийн захиргаа ээжид нь хувийн хөдөлмөр эрхлэх батаглаа гаргаж өгч. Орон нутгийн цагдаагийн газар ч тэдэнд мөнгө, хүнсний бүтээгдхүүн өгсөн байна.
Оюутан Жойс харин “Энэ зурагт анхаарлаа хандуулсан бүхэнд баярлалаа. Бид Даниэльд мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж чадлаа. Даниэлийн энэ түүх бидний сэтгэл зүрхийг хөндөж, амьдралын ямар ч нөхцөлд бид сайхан сэтгэлээр хандахыг сургаж өглөө” гэж бичжээ.

0 Сэтгэгдэл