Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“Хөршийн өдөр”-ийг тэмдэглэдэг болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дугаар сарын 4-ны өдрийн  тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөршийн хяналт” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг баталсан. Тус хөтөлбөрт хөршийн баярын өдрийг тэмдэглэх, хөршийн харилцааг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Тиймээс оршин суугчдын бие биетэйгээ танилцах, амьдралын туршлага болон сайн жишээгээ хуваалцах мэдээллийн харилцаа үүсгэх, амьдралын чанар аюулгүй байдлынхаа төлөө хамтран ажиллах нийтэч үзлийг бий болгоход чигэлсэн “Хөршийн өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлээд байна.

Хөршийн өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлж байхаар төлөвлөж байгаа бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдээс энэ өдрийг хэрхэн тэмдэглэх тухай тогтоол гарах юм.

Ер нь хөгжингүй орнууд иргэдээ ганцаардмал байдал дотогшоо хандсан идэвхгүй байдал, аминчхан үзлээс татгалзахыг уриалж, 2000 оноос Парисаас эхлэн Хөршийн өдрийг тэмдэглэж ирсэн байна. Европын холбоолны зөвлөлөөс энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч дэмжиж ирсэн төдийгүй дэлхий даяар 16 сая хүн 1400 хотод энэхүү баярыг тэмдэглэдэг юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан