Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Арслантай гүүрэн дэх усан хөшигний нээлт боллоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор хийж байгаа ажлуудын нэг нь усан хөшиг юм. Үндэсний Их баяр наадмын өмнө Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийж, ашиглалтад хүлээлгэн өгч байсан бол өнөөдөр Арслантай гүүрний усан хөшигний нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ – ын дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Усан хөшгийг “Хан урсгал” ХХК богино хугацаанд хийж гүйцэтгэжээ. Цаашид уг усан хөшигний үйл ажиллагааг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцаж ажиллах юм. Усан хөшиг нь шөнийн цагаар гэрэлтдэг бөгөөд 08 цагаас 23 цаг хүртэл ажиллана.

Нээлтийн арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Усан хөшиг нь харахад энгийн мөртлөө тоосжилт, эрүүл ахуйд нөлөөлж байгаа бусад сөрөг зүйлүүдийг бага ч болов бууруулах ач холбогдолтой. Бид цаашид Маршил, Дунд гол зэрэг гүүрэнд усан хөшиг хийж тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.
Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ – ын дарга Д.Энхсайхан “Арслантай гүүрнээс 300 метр газар усан толио үүсгэх ажлыг эхлүүлнэ. Наймдугаар сарын 10-ны өдөр гэхэд усан толионы ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Ирэх жилээс эхлэн олон ажлыг хийх юм. Уг усан хөшиг бол энэхүү ажлуудын зөвхөн эхлэл юм шүү. Арслантай гүүрний дээд доод хэсгийг ирэх жилээс эхлэн улам тохижуулна” гэлээ.
0 Сэтгэгдэл
Энхсайханд гэж хэлэхэд Арслантай гүүрийн дээд доод хэсгийг улам тохижуулна гэчихжээ. Гуйя битий . Харлаа үзлээ . Зүгээр нэг жил тэсээд зайлаад өг.
Хамгийн их уншсан