Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолт болно
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд энэ сарын 30-ны өдөр буюу Пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт болох гэж байна. Уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан, Ерөнхий продюсероор нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ажиллаж байна. 

Энэ жилээс эхлэн рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон. Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл - Эрдэнэ” хамтлаг хүртэж байгаа бөгөөд найман ширхэг “Алдрын од” -ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл - Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулах юм. Жил бүр тус шагналыг олгож, ханан дээр нэрийг нь мөнхлөх бөгөөд энэхүү арга хэмжээнд зориулж “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг тоглолт нь Чингисийн талбайд Пүрэв гарагт 08 цагаас улаан хивсний ёслолоор эхэлж, 20 гаруй хамтлаг, дуучдын амьд тоглолт, үдшийн цэнгүүнээр үргэлжлэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан