Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Үер уснаас сэргийлэхийг анхааруулав
Гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжилж хуурай сайр, гуу жалгын  ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа. 
Энэ сард Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Эг,  Хангай нурууны арын Идэр, Хануй, өврийн Богд, Завхан, Түй,  Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Хараа, Ерөө,  ар, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Монгол Алтай нуруунаас  эхтэй  Ховд,  Булган  зэрэг голын усны түвшин олон  жилийн дундаж түвшнээс 20-55 см бага байх төлөвтэй байна. Харин Орхон  голын дунд хэсэг болон Их Хянганы нуруунаас  эхтэй  Халх голын дагууд олон жилийн дундаж түвшнээс 10-20 см ахиу бусад голын хувьд олон жилийн дунджийн орчим  байх болно.  

Хэдийгээр ихэнх томоохон  гол мөрний усны түвшин 8 дугаар сарын олон жилийн дунджаас бага, түүний орчим байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон  хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх аюултайг анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан