Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга “Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/645 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг 24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.
Мөн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгалаа. Үүнд:
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 151 дүгээр тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, дүүргүүдийн Засаг дарга нарт
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 28 сая 749 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд
Байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс учрах аюул, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлж, сурталчлан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд
Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төвд мал, амьтны холбогдолтой иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг цаг алдалгүй холбогдох байгууллагад мэдээлж, шуурхай зохицуулалтаар ханган ажиллахыг Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төвд
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгов.

0 Сэтгэгдэл