Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тохижилтын ажлыг зохион байгуулах тухай”  А/636 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурх явган хүний замыг тохижуулах, авто машины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой нэг хэсэг 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр санал гаргасан. Тус саналыг хүлээн авч, судалж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлын даалгавар өгч,  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгав.  
 
Өөрийн хөрөнгөөр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх “Сарангэрэл сан”-тай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-т, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж  ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.  
 
Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн  харилцааны газарт даалгалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан