Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Эцэг, эхчүүд анхаарлаа хандуулаарай
2015.07.27-ны өдрөөс 2015.08.02-ны өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд Замын цагдаагийн газар зам тээврийн хэрэг, ослын шинжтэй 2152 дуудлага хүлээн авч шалган, согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох байсан 600 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хэрэг, осол гаргасан 21 жолооч байна. Зам тээврийн хэрэг, ослын улмаас 9 хүн нас барж, 12 хүүхэд, 93 хүн гэмтэж бэртсэн.
2015 оны 09 сарын 01-ний өдрөөс шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дагаж мөрдөгдөнө. Уг хуулийн 27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох
27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
Хамгийн гол нь уг хуулийн 27.4 дэх заалт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод арга хэмжээ авхуулаад жолоодох эрхээ хасуулаад хугацаа нь дууссан тохиолдолд дахин уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд 27.4 т заасан арга хэмжээ авна.

0 Сэтгэгдэл