Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
”ЭТЮД” үзэсгэлэн нээлтээ хийнэ...
“Blue Moon” арт галлерей нь 2012 оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулдагаараа онцлогтой юм. “Blue Moon” арт галлерей нь монголын уран бүтээлчид төдийгүй дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллах, гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулдаг бөгөөд олон нийтэд зориулсан урлагийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Манай галерей нь орчин үеийн галерейн шаардлагад нийцэхүйц, тоног төхөөрөмж болон харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан бөгөөд өдөр бүр 09:00-с орой 24:00 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй ажиллаж байна.

Blue Moon арт галерей нь уран бүтээлчдийг дэмжин ажиллаж тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн идэвхийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж, 50 гаруй гишүүн уран бүтээлчидтэй болоод байна. Гишүүн уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэн, менежмент болон маркетингийг бүрэн хариуцан ажилладаг юм.
Мөн галерейн үйл ажиллагааны гол зорилгын нэг бол урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэхээс гадна үзэгчдийг бэлдэх, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбох зорилгоор Blue Moon арт галерей “Этюд” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг анх удаагаа 2015 оны 08 сарын 03-08.17ны хооронд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсэгэлэнг Blue Moon арт галерейгаас нийт уран бүтээлчдийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд 08.03-08.17ны хооронд нийт уран бүтээл сонирхогч та бүхэн хүрэлцэн ирж сонирхох боломжтой.

0 Сэтгэгдэл