Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Д.Ууганбаяр: Яарч чанаргүй уран бүтээл хийхийг хүсээгүй
Б.САРАНЧИМЭГ
Өчигдөрхөн нээлтээ хийсэн “Тайга” уран сайхны киноны зохиол 2013 онд бичигдэж, трейлэр нь хүртэл тэр ондоо цацагдсан ч өдий хүртэл үзэгчдийн хүртээл бололгүй хүлээлт үүсгээд байсан.“35 film”студи, “Nesko sound”,“NRGS visual effects”студийн хамтын бүтээл болох уг уран бүтээлийн зохиолч, найруулагчаар ажилласан Д.Ууганбаярыг “Үгийн солио” буландаа урилаа.

-“Тайга” кино киночдын тэр бүр хөндөөд байдаггүй сэдвийг барьж авсан. Анх зохиол бичих санаа хаанаас урган гарсан юм бэ?
-Янз бүрийн ид шидийн байдлаар санаа орж ирээгүй. Ярилцаж байгаад сэдвээ сонгосон. Тухайн үед буюу 2013 онд бурхан шашны эд зүйлс болон хирэгсүүр, булш ухаж төнхөх хэрэг их гарч байсныг хүмүүс санаж байгаа болов уу. Энэ асуудал нийгэмд хараахан ил гараагүй ч тийм хүмүүс байдгийг бүгд мэддэг байсан. Тэгээд л энэ тухай кино хийж хүмүүст хүргэх нь зөв гэж бодсон.
-Киноны зураг авалт тайгад болсон шүү дээ, хэр их цаг хугацаа зарцуулсан бэ?
-Зураг авалт 20 гаруй хоног болсон.п

-Хоёр жилийн хугацаанд бүтээхдээ зураг авалтад ердөө 20 хоног зарцуулсан хэрэг үү?
-Тийм, зураг авалт дуусаад л постероо хийсэн. Ингэж урт хугацаанд сунжирна гэж төлөвлөөгүй байсан учраас постероо эрт цацчихсан юм. Түүнээс хойш компьютер график, хөгжмийн ажлуудад нилээн их хугацаа зарцуулсан. Тэгээд л хоёр жилийн дараа бүтэж байгаа нь энэ. Ер нь, кино багийнхан яарч чанаргүй уран бүтээл хийхийг хүсээгүй. Тиймдээ ч хоёр жилийн хугацаа зарцуулсан хэрэг.
-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?
-Найруулагч Таванбаяр сонгон шалгаруулалт дээр ажилласан. Кастинг, дүрс сонголт бүгдийг найруулагч маань хийгээд жүжигчдээ сонгосон. Үүний дараагаар надад танилцуулсан л даа. Жүжигчдийн сонголт таалагдсан, тэгээд л сонгосон доо.
-Киноны трейлерийг үзсэн. Саяхан олны хүртээл болсон “Анирлагч”, “Содура”зэрэг кино уран бүтээлүүдтэй адил төсөөтэй зүйл ганц нэг байгаа санагдсан. Танай кино юугаараа онцлог болсон бэ?
-Тэдгээр кино бол тайгадаа зориулж бичсэн. Ер нь, бол тайгын амьдралыг харуулсан. Манай киноны зураг авалт тайгад болсноос цаатнууд, тэдгээрийн амьдралын тухай гарахгүй. Нэр нь “Тайга” болохоос биш энгийн л нэг ой дотор болж байгаа үйл явдал юм. Түүнчлэн сүүлийн үед бөөгийн зан үйл их дэлгэрч байгаа. Худалч хүнд айл болгон бөөтэй болж. Өөрийгөө бөө гээд бодчихсон, цоллочихсон, үнэн, худал нь мэдэгдэхгүй маш олон хүн байна. Тэдгээрийг цаагуураа шүүмжилсэн утга агуулгатай.

0 Сэтгэгдэл