Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Олимпийн хөгжлийг дэмжих сан, Эрүүл мэнд, спортын яамтай хамтран ажиллана
Б.САРАНЧИМЭГ

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Наранбаатар нар “Олимпийн хөгжлийг дэмжих сан” ТТБ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

2016 оны Бразилийн олимп эхлэхэд нэг жил үлдсэнтэй холбогдуулан өвөл, зуны олимп, паралимпийн наадам,  болон залуучуудын олимпийн наадамд оролцохоор Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэгдэж байгаа билээ. Эдгээр тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангах, уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, тэдэнд тусалж санхүүгийн зохих  эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор “Олимпийн хөгжлийг дэмжих сан” ТББ байгуулагдсан. Тус сангаас шат дараатай олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл болгож Эрүүл мэнд, спортын яамтай хамтран ажиллах гэрээг өчигдөр үзэглэлээ.
Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар, ЭМСЯ-ны дарга Х.Бакытжан, ЭМСЯ-ны харьяа БТСХТөвийн захирал П.Бат-Эрдэнэ, “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Наранбаатар, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав, Удирдах зөвлөлийн гишүүн, “Хасу Мегават” ХХК-ын ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, Гүйцэтгэх захирал Р.Манлай нар оролцлоо. Дамшрамд сонирхуулахад, ирэх онд Бразилын Рио деЖанейро хотноо болох зуны олимпийн XXXI наадам спортын 28 төрлөөр зохиогдох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан