Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Бага Роберт Дауни хамгийн өндөр орлоготой жүжигчин
Америкийн санхүү, эдийн засгийн тэргүүлэх сэтгүүл “Forbes” энэ сарын 4-нд дэлхийн хамгийн ашиг орлоготой жүжигчдийн шинэ жагсаалтыг олон нийтэд танилцуулав. Энэ жагсаалтыг бага Роберт Дауни тэргүүлжээ. Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг болоод байгаа Дауни 2014 оны зургадугаар сараас энэ жилийн зургадугаар сар хүртэл 80 сая ам.долларын орлого олсон байна.,
Дэлгэцэнд шилжсэн “Өшөө авагчид : Альтроны зуун” киноны орлого түүнд хамгийн ихээр нөлөөлсөн гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт Хятадын жүжигчин, зодооны урлагийн мастер Жеки Чан 50 сая ам.долларын орлогоор, гуравт Вин Дизель 47 сая ам.долларын орлогоор жагсав. Түүний хувьд орлогынхоо ихэнхийг “Хурд” киноноос бүрдүүлжээ. Орлогоороо тэргүүлэх 10 жүжигчнээр Брэдли Купер, Адам Сэндлер, Том Круз, Марк Уолберг нар жагсав. Өнгөрсөн жил Холливудын жүжигчдийг орлогоороо Леонардо Ди Каприо тэргүүлж байсан юм.
Мөн гадаадын жүжигчдээс ч хамгийн ашиг орлоготойг нь тодруулсан байна. Гэхдээ энэ удаад Америкийн кинонд тоглодоггүй жүжигчдийг орлогоор нь жагсаажээ. Өөрөөр хэлбэл өмнө нь дандаа Холливудад ажилладаг гадаадын жүжигчид жагсаалтыг тэргүүлж байсан аж. Энэ удаад топ 10 жүжигчдийг тодруулахад тэдний 3 нь болливудаас тодорчээ. Амитабх Баччан долдугаар байрт орсон ч Салман Хан, Акшай Кумар нар эхний аравт жагслаа.
Америкийн санхүү, эдийн засгийн тэргүүлэх сэтгүүл “Forbes” энэ сарын 4-нд дэлхийн хамгийн ашиг орлоготой жүжигчдийн шинэ жагсаалтыг олон нийтэд танилцуулав. Энэ жагсаалтыг бага Роберт Дауни тэргүүлжээ. Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг болоод байгаа Дауни 2014 оны зургадугаар сараас энэ жилийн зургадугаар сар хүртэл 80 сая ам.долларын орлого олсон байна.,Дэлгэцэнд шилжсэн “Өшөө авагчид : Альтроны зуун” киноны орлого түүнд хамгийн ихээр нөлөөлсөн гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт Хятадын жүжигчин, зодооны урлагийн мастер Жеки Чан 50 сая ам.долларын орлогоор, гуравт Вин Дизель 47 сая ам.долларын орлогоор жагсав. Түүний хувьд орлогынхоо ихэнхийг “Хурд” киноноос бүрдүүлжээ. Орлогоороо тэргүүлэх 10 жүжигчнээр Брэдли Купер, Адам Сэндлер, Том Круз, Марк Уолберг нар жагсав. Өнгөрсөн жил Холливудын жүжигчдийг орлогоороо Леонардо Ди Каприо тэргүүлж байсан юм.
Мөн гадаадын жүжигчдээс ч хамгийн ашиг орлоготойг нь тодруулсан байна. Гэхдээ энэ удаад Америкийн кинонд тоглодоггүй жүжигчдийг орлогоор нь жагсаажээ. Өөрөөр хэлбэл өмнө нь дандаа Холливудад ажилладаг гадаадын жүжигчид жагсаалтыг тэргүүлж байсан аж. Энэ удаад топ 10 жүжигчдийг тодруулахад тэдний 3 нь болливудаас тодорчээ. Амитабх Баччан долдугаар байрт орсон ч Салман Хан, Акшай Кумар нар эхний аравт жагслаа.
0 Сэтгэгдэл
























