Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Товчоогоор тарвага нэвтрүүлвэл торгууль ногдуулна
Өнгөрсөн онд нийслэл рүү 198 ширхэг  тарвага хууль бусаар тээвэрлэж, зөөвөрлөсөн тохиолдол илэрсэн бол энэ онд 370 ширхэг буюу  хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа хэмээн НОБГ-ын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэд-сүрэн мэдээлэв.

Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийг 24 цагаар ажиллуулж байна. Ажлын хэсэгт нийслэлийн Онцгой байдлын газар,  НМХГ, НЭМГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-Биокомбинат, Баянзүрх, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн долоон шалган бүртгэх товчоонд алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Мөн Хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудал, ИНЕГ-ын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын  төв буудал, Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба Баянгол дүүргийн Худалдааны төв, бусад дүүрэг, хот руу чиглэсэн баталгаат бус замуудад цагдаа, хэв журам сахиулах алба ажиллаж байгаа аж.

Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой бөгөөд 8, 9 дүгээр сард тарваган тахлын халдварын идэвхжил өндөр байдаг аж. Өнөөдрийн шалгалтаар Ховд, Завхан, Архангай, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас тарваганы махыг  түүхий болон  чанаж болгосон хэлбэрээр оруулж ирэхийг завдав.

Байгаль орчин яамны сайдын тушаалаар тарвага агнахыг завдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн буюу 384 мянган төгрөгөөр торгох, давтан үйлдсэн үед Эрүүгийн арга хэмжээ авах юм.

Энэ онд Ховд аймгийн Булган суманд 14 настай эрэгтэй хүүхэд тарваган тахлын булчирхайн хэлбэрийн өвчлөлөөр нас барсан тохиолдол ч гарчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан