COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
”Нөхөртэй гоо бүсгүйг”-ээр зургаан хүүхдийн ээж тодорлоо

ОХУ-ын Санкт-Петербургийн зургаан хүүхдийн ээж, 37 настай Екатерина Кирмель оросын “Нөхөртэй гоо бүсгүй-2015”-аар тодорсон байна. Өнгөрсөн ням гарагт Москвад болсон энэ тэмцээнд 22-43 насны 15 бүсгүй шалгарч үлдэн өрсөлдөхөд гол шалгуур нь иргэний үнэмлэх дээрээ “нөхөртэй” гэсэн тамгайтай байх ёстой байжээ.

Тэмцээнд түрүүлсэн Екатерина хоёр дээд сургууль дүүргэсэн, бүжиглэдэг, хөнгөн атлетик, бодибилдингээр хичээллэдэг гэнэ. Хамгийн сонирхолтой нь тэрээр 4-17 насны зургаан хүүхдийн ээж. Түүний том хүү 17 настай бол дөрвөн охины бага нь дөрвөн настай. Тэмцээний сүүлчийн шалгаруулалтад түүний нөхөр, ах, эгч, охин Галя нь ирж дэмжин дууд дуулцгааж байжээ.
Оросын “Нөхөртэй гоо бүсгүй” тэмцээн 1998 оноос эхлэн болж хамгийн анхныхад нь хөлбөмбөгчин Юрий Жирковын гэргий Инна Жиркова түрүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл
zochin
amidraliin olon davaand budrelgui saihnaaraa bgaa ene chin l jinhene goo busgui
2015.08.10