Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Өсвөрийнхөн хүрэл медаль авлаа

БНСУ-ын Ансон хотноо болсон 3 дахь удаагийн Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн дундах фестиваль өндөрлөлөө. Урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн тэмцээнд маш олон орон нэмэгдэж өрсөлдөөнийг улам чанартай болгож чадлаа. 2 дахь удаагаа тус тэмцээнд оролцож байгаа манай улсын хувьд ч мөн өндөр ач холбогдлыг өгж нийт 4 баг оролцсон. Тухайлбайл Сүхбаатар аймгийн баг, Чингэлтэй дүүргийн Засаг даргийн дэргэдэх өсвөрийн шигшээ баг. Мөн Хүчит-Чулуут ДМЮ болон Хараацай клубын тамирчид орон орны тамирчидтай өрсөлдлөө. Тамирчдын ур чадварын тухайд ирээдүй болсон тамирчид минь дутах зүйл огт байсангүй. Жигдхэн тоглолтыг үзүүлж алсдаа хэрэгтэй маш олон зүйлийг сурж авлаа. Тэр дундаа тэмцээний эхний өдрөөс эхлэн нэг ч ялагдал хүлээгээгүй байсан Чингэлтэй дүүргийн баг сүүлийн тоглолтоо Пакистаны шигшээ багийн эсрэг тоглож 2:0 харьцаатай ялагдсанаар түрүүлэх боломжоо алдан 3-р байрт бичигдлээ. Нурууны хувьд Пакистаны баг өндөр байлаа. Шүүлтийн хувьд алдаатай зүйлс их байлаа. гэхдээ нэгэнтээ л тэмцээн өндөрлөсөн. манай өсвөрийн тамирчид ямар их нөөц бололцоотой ур чадвартай тамирчид болохоо харууллаа. Дараа дараагийн тэмцээн уралдаан амжилтаа ахиулсаар олон шар медалийг энгэртээ зүүн гэдэгт эргэлзэх зүйл огт алга. Монгол гэсэн нэрийг хилийн чанадад гаргаж чадсан дүү нараараа бахархаж байна. Цаашдын спортын замналд өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Тамирчдын дийлэнх нь анх удаа гадны оронд очиж байгаа бөгөөд нөлөөлөх хүчин зүйлс маш олон байсан гэдэгт итгэлтэй байна.
Хүчит Чулуут-ДМЮ болон Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар аймгийн багууд маргааш 17:50 цагт эх орондоо ирэх бол Хараацай клуб 8-р сарын 13нд "Чингис Хаан" ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана.

0 Сэтгэгдэл