Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Согтуугаар машин барих нь их байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Даншиг наадмын үеэр нийслэлийн хэмжээнд 550 дуудлага, мэдээлэл ЗЦГ-т иржээ.

Үүнээс осол хэргийн шинжтэй 392 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 19 осол гарсан бол эд материалын хохиролтой зам тээврийн осол 23 гарч,орон нутагт ослоор 2 хүн нас баржээ. Өнгөрөгч бямба гарагт Дорноговь аймгийн Эрдэнэ сум Сайншандаас хойш 54 км засмал замд "Toyota Prius" автомашины жолооч “Т” нь онхолдож, жолооч 35 настай эмэгтэй “Т” амиа алджээ.

Мөн өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн нутаг Жаргалант гэх газар шороон замд улсын дугааргүй Тундра Мустанг машинтай мотоциклын жолооч “Б”  мөргөлдсөн хэрэг гарчээ. Жолооч 34 настай эрэгтэй “Ч” амиа алдсан хэргийг шалгаж байгаа аж.

Дээрх өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочийг илрүүлжээ. Согтууруулах ундааны уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 4, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 4 байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан