Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлхийн хамгийн ухаантай хүн 12 настай охин
Их Британийн өсвөр насны охин IQ-гийн шалгалт өгөн Стивен Хокинг, Альберт Эйнштейн нарын дэлхийн алдартай эрдэмтнээс илүү өндөр оноо авч, дэлхийн хамгийн ухаантай хүн болжээ.

12 настай Николе Барр охин “Менса” олон улсын ашгийн бус байгууллагын IQ-гийн шалгалтад 162 оноо авсан байна. Энэ нь Стивен Хокинг, Альберт Эйнштейн нарын дэлхийн алдартай эрдэмтний авч байсан онооноос хоёр оноо илүү авсан үзүүлэлт юм.
“Менса”-гийн төлөөлөгч Анн Кларксон мэдэгдэхдээ, “Ийм оноо авах нь маш ховор тохиолдол. Николе дэлхийн хүн амын нэг хувийг эзлэх хамгийн ухаантай хүмүүсийн эгнээг тэргүүллээ” гэжээ.
Долдугаар ангийн сурагч Николе Барр, “ Би ийм өндөр оноо авсандаа өөрөө ч итгэхгүй байна. Би ном унших дуртай. Эмч болохыг хүсдэг” гэж ярьсан байна.
Николын эцэг эх охиноороо маш их бахархаж байгаагаа хэлээд, “Николе бүр жаахан байхаасаа л ном, сонин сэтгүүлийн алдааг засч эхэлсэн. Түүнийг жирийн хүүхдүүдээс өөр, гоц ухаантай гэдгийг бид мэдэж байсан” гэжээ.
“Менса” нь 110 мянган гишүүнтэй байгууллага аж. Гишүүдийнх нь ердөө найман хувь нь 16-гаас доош насны хүүхдүүд бол ердөө 35 хувь нь эмэгтэй аж.

0 Сэтгэгдэл