Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Н.Мөнхбаясгалан: Даншиг наадмын их насны түрүү хүртсэндээ баяртай байна
XXI зууны анхны даншиг наадам өнгөрөгч өдрүүдэд хүй мандалын дэнж дээр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Тус “Даншиг наадам-Хүрээ цам 2015” шашин соёлын наадамд азарга, соёолон, их насны морьдын уралдаан болсон бөгөөд XXI зууны анхны даншиг наадамд их насны морио түрүүлгэсэн Завхан аймгийн Цэцэн-уул сумын уугуул, Улаанбаатар хотын хануул дүүргийн уяач, Мөнхөд ашдын зам компанийн захирал, Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн Нанзаддоржын Мөнхбаясгалангийн баярын сэтгэгдлээс уншигч түмэнтэйгээ хуваалцаж байна.

-100 орчим жилийн дараа эргэн сэргээгдэн зохион байгуулагдаж байгаа Даншиг наадмаас их морины түрүүг авлаа. Өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулна уу?
 -Сайн байцгаана уу. Намайг Гал-Очирт овгийн Нанзаддоржийн Мөнхбаясгалан гэдэг. Би Завхан аймгийн Цэцэн уул сумын уугуул Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Мөнхөд ашдын зам компанийн захирал, Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг залуу уяач байнаа.

-Моринд дурлаад, морин спортоор хичээллээд хэдэн жил болж байна. Түрүү авсан адууны угшилын талаар?
-Миний зээрд халзан морь бол Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гаралтай. Манлай уяач Н.Билэгдэмбэрэлийн өөрийнх нь унаган адуу. Энэ адуугаа Лу Гантөмөр сайдад бэлэг болгон өгсөн юм. Тэгээд ах маань надад бэлэглэсэн ийм сайхан хурдан буян байгаа. 93 жилийн дараа 21-р зууны анхны даншиг наадамд их морины түрүү авсандаа их баяртай, бэлэгшээж байна. Би өөрөө моринд ороод хоёр жил орчим болж байна. Энэ сайхан туурайтны буянаар түрүү магнай авч ард түмэндээ өөрийнхөө болон аав, ээжийнхээ нэрийг дуурсгасан даа баярлаж явна. Би "Хурдны манлай" гэдэг уяаны отгон уяач. Манай "Хурдны манлай" галыг нийслэлийн алдарт уяач Барссүрэн гэдэг хүн манлайлдаг.

-Таны өвөг дээдэст морь уядаг, морьтой амьдралаа холбосон хүн байгаа байх даа?
-Удам угсаа бол байгаа. Миний аав Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат. Нийслэлийн авто замын газрын дарга Нанзаддорж гэдэг хүн бий. Миний аавын аав Доохүү гэж хүн байсан. Миний өвөө өөрийнхөө аймаг, сумандаа олон айраг, түрүүг авч байсан сайхан халиу, хул морьтой байсан л даа. Өвөг, дээдсийн маань сүлд хийморь ач хүүгээ ивээж түрүүг авсан гэж бодож байна.

-Даншиг наадмаас өмнө хаагуур наадав. Цаашдын наадмын төлөвлөгөө?
-Энэ жилийн хувьд ингээд өндөрлөж байна. Манай хурдны манлайнууд маш сайхан наадсан. Манай нийслэлийн алдарт уяач Барссүрэн ах маань Увс аймгийн бүст нэг түрүү, гурван айраг авч үндсэндээ Монгол улсын Манлай уяач цолын болзлыг хангасан. Ингээд хүрч ирээд Даншиг наадмын түрүүг авсандаа туйлын их баяртай байгаа. Миний өөрийн хурдлуулсан сайхан сайхан хурдан буянгууд бий. Та бүхний сайн мэдэх Гиннесийн 3000 моринд түрүүлсэн, улс бүсээс нийт найман айраг, түрүүг авсан алдарт Элбэг хээр азарганы төл Хээр даага маань байдаг. Даагаа Увс аймгийн бүсэд уралдуулж 11-р орсон. Энэ даагаа цаашаа сайхан уралдаж олон түрүүг авна гэдэгт итгэлтэй байгаа юм.

-Монгол түмнийхээ өмнөөс таныг морины босоо цагаан хийморь үргэлж ивээж явах болтугай гэж ерөөе.
-Бүх уншигч түмэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Энэ дашрамд дуулгахад их насанд нийт 128 их насны морьд бүртгүүлснээс 121 морьд гараанаас гарсанаас I – Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан II – НЗДТГ-ын уяач С.Очирбатын хүрэн халзан III – Төв аймгийн Лүн сумын уяач А.Эрхэмбаярын хүрэн IV – Төв амгийн Борнуур сумын Ч.Буянхүүгийн хул V – Төв аймгийн Баянчандмань сумын уяач С.Чинбатын сартай хүрэн тус айраг, түрүүг авч уясан эзэн, унасан хүүхэд болон наадамчин олныг баярлуулсан юм.

Э.Цэнд-Аюуш
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан