Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Азийн туялзуур сэлэмчид Монголд өрсөлдөнө
Туялзуур сэлэмний залуучуудын азийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2015” тэмцээн есдүгээр сарын 7-12-ны хооронд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Ази номхон далайн орнуудын 35 улсын 250 гаруй тамирчин оролцох бөгөөд тэмцээнийг 16 улсын 19 шүүгч, техникийн ажилтан удирдан явуулах аж. Мөн тэмцээний үеэр Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий ассемблей хурал болох бөгөөд 35 улсын төлөөлөгч оролцох юм байна.
Одоогийн байдлаар Азийн аварга шалгаруулах тэмцээнд 23 хүртэлх насны 230 гаруй туялзуур сэлмээр хичээллэгчид бүртгүүлжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр тэмцээн зохион байгуулснаар Монголд олон талын ач холбогдолтойг дуулгав. Монголын Туялзуур Сэлэмний Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр, "Энэхүү тэмцээн болсноор Монголын нэрийг дэлхийд гаргахаас гадна залуу, өсвөр үеийнхэн хичээллэснээр эрүүл чийрэг бие бялдартай, тэсвэр тэвчээртэй болж хүмүүжихэд чухал ач холбогдолтой" гэв.
Монголын туялзуур сэлэмний холбоог анх 2009 онд байгуугуулж, одоогоор 5 салбар клубд 140 гаруй тамирчин хичээллэж байна.
Холбооны зүгээс жилд олон улсын 10 гаруй тэмцээнд тамирчдаа илгээж, дотоодын 20 гаруй тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.
Туялзуур сэлэмний залуучуудын азийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2015” тэмцээн есдүгээр сарын 7-12-ны хооронд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.Ази номхон далайн орнуудын 35 улсын 250 гаруй тамирчин оролцох бөгөөд тэмцээнийг 16 улсын 19 шүүгч, техникийн ажилтан удирдан явуулах аж. Мөн тэмцээний үеэр Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий ассемблей хурал болох бөгөөд 35 улсын төлөөлөгч оролцох юм байна.

0 Сэтгэгдэл