Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Денверийн гудамжинд тэмдэг байршууллаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 87 дугаар тогтоолоор Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруугаас Бээжингийн гудамж хүртэлх авто зам дагуу гудамжийг АНУ-ын Денвер хотын нэрэмжит гудамж болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд тус гудамжинд тэмдэг байршуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид оролцов.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хоёр хотын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Денвер хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Денверийн гудамжны соёлын самбарыг байршуулж байгаа нь цаашид хоёр хот илүү их хөгжиж, хамтран ажиллахын бэлэг тэмдэг болж байна. Денвер гэж нэрлэсэн нь эгч, дүү хотуудын хувьд хүндэтгэл үзүүлэхээс гадна ардчиллын бэлэг тэмдэг болсон гэдгийг хэлэхийг хүсч байна. Денвер хотынхон биднийг дэмжин ажиллаж байхад бид хөгжлийн амжилтанд хүрнэ гэдэгт  эргэлзэхгүй байна” гэлээ.

Цаашид хоёр хот чадавхийг бэхжүүлэх чиглэлээр оюутан, мэргэжилтнүүд харилцан солилцож, дадлагажуулах болон эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан