Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Дарханы дулааны цахилгаан станцын бүтээлч хамт олонд
Зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990-ээд оны эхээр эрчим хүчний салбар хямарч, цахилгаан тасарч, даарч хөрч байсан үеийг бодоход одоо Монгол Улсын эрчим хүчний салбар харьцангуй бэхжиж найдвартай ажиллагаатай болжээ.
1993 оны хавар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Дарханы ДЦС-аар орж ажил байдалтай нь танилцахад түүний туслахын хувиар хамт байлцсан юм. Тэр үед энэ цахилгаан станц хүнд байдалтай, хэзээ нам зогсох бол гэсэн айдас, болгоомжлол сэтгэлд гүн үлдсэн. Хүнд нөхцөлтэй байсан Дарханы станцын байдлыг сонирхоход бахь байдгаараа л гэсэн. Гэтэл ХБНГУ –ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн эрх 1993 онд нээгдэж хаана хөрөнгө оруулах вэ гэсэн асуудал гарахад миний бие Дарханы ДЦС –д оруулъя гэдэг саналаа тавьсан. 1993-1995 онд ХБНГУ-ын Сэргээн босголтын банкнаас Дархан 1, 2 төсөлд нийт 15,39 сая дойч маркийн зээл, тусламж олгосон юм. Ингэж л ХБНГУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг Дарханы ДЦС–д олгох асуудлыг Засгийн газраар шийдүүлсэн түүхтэй. Дараа нь би 1996 онд Сангийн сайдаар томилогдож хандивлагч орнуудтай харилцах асуудлыг хариуцан гадаадын зээл тусламжийг зохицуулдаг ажилтай болсон. Тэр цагаас хойш Дарханы ДЦС танигдашгүй болтлоо сайжирч өөрчлөгджээ. Энэ бол нэг талаас ардчилал, зах зээлийн харилцаанд шилжихэд өндөр хөгжилтэй орнууд зээл тусламж үзүүлсний буян, нөгөө талаас Дарханы ДЦС–ын бүтээлч хамт олон Та бүгдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Дарханы ДЦС-ын 50 жилийн ойг тохиолдуулан компанийн удирдлага, хамт олон, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмад буурлууд, залуучууд Та бүгдэд баяр хүргэж, ажлын их амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990-ээд оны эхээр эрчим хүчний салбар хямарч, цахилгаан тасарч, даарч хөрч байсан үеийг бодоход одоо Монгол Улсын эрчим хүчний салбар харьцангуй бэхжиж найдвартай ажиллагаатай болжээ. 1993 оны хавар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Дарханы ДЦС-аар орж ажил байдалтай нь танилцахад түүний туслахын хувиар хамт байлцсан юм. Тэр үед энэ цахилгаан станц хүнд байдалтай, хэзээ нам зогсох бол гэсэн айдас, болгоомжлол сэтгэлд гүн үлдсэн. Хүнд нөхцөлтэй байсан Дарханы станцын байдлыг сонирхоход бахь байдгаараа л гэсэн. Гэтэл ХБНГУ –ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн эрх 1993 онд нээгдэж хаана хөрөнгө оруулах вэ гэсэн асуудал гарахад миний бие Дарханы ДЦС –д оруулъя гэдэг саналаа тавьсан. 1993-1995 онд ХБНГУ-ын Сэргээн босголтын банкнаас Дархан 1, 2 төсөлд нийт 15,39 сая дойч маркийн зээл, тусламж олгосон юм. Ингэж л ХБНГУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг Дарханы ДЦС–д олгох асуудлыг Засгийн газраар шийдүүлсэн түүхтэй. Дараа нь би 1996 онд Сангийн сайдаар томилогдож хандивлагч орнуудтай харилцах асуудлыг хариуцан гадаадын зээл тусламжийг зохицуулдаг ажилтай болсон. Тэр цагаас хойш Дарханы ДЦС танигдашгүй болтлоо сайжирч өөрчлөгджээ. Энэ бол нэг талаас ардчилал, зах зээлийн харилцаанд шилжихэд өндөр хөгжилтэй орнууд зээл тусламж үзүүлсний буян, нөгөө талаас Дарханы ДЦС–ын бүтээлч хамт олон Та бүгдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Дарханы ДЦС-ын 50 жилийн ойг тохиолдуулан компанийн удирдлага, хамт олон, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмад буурлууд, залуучууд Та бүгдэд баяр хүргэж, ажлын их амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан
0 Сэтгэгдэл
























