АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Мария Шарапова хамгийн өдөр орлогтой нь
Америкийн “Forbеs” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг Оросын теннисчин Мария Шарапова 11 дэх удаагаа тэргүүлжээ.
Өдгөө 28 настай тамирчин бүсгүй 2014 оны зургадугаар сараас 2015 оны зургадугаар сар хүртэл 29.7 сая долларын орлого олсон байна. Харин жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Америкийн теннисчин Серена Уильямс мөн хугацаанд 24.6 сая доллар олжээ. Спортын энэ төрлийн бас нэг тамирчин болох Данийн теннисчин Каролин Возняцки 14.6 сая долларын орлогоороо жагсаалтын гуравдугаарт бичигдэв.
Хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтын эхний 10-т автомашины уралдааны тамирчин Даника Патрик /13.9 доллар/, Румыны тамирчин Симона Халеп /6.8 сая долллар/, Сербийн теннисчин Ана Иванович /8.3 сая доллар/, Чехийн тамирчин Петра Квитова /7.7 сая доллар/, ММА-гийн тулаанч Ронда Роузи /6.5 сая доллар/, Америкийн гольфчин Стейси Льюис /6.4 сая доллар/, Польшийн теннисчин Агнешка Радваньская /6 сая доллар/ нар багтсан байна.
Америкийн “Forbеs” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг Оросын теннисчин Мария Шарапова 11 дэх удаагаа тэргүүлжээ.Өдгөө 28 настай тамирчин бүсгүй 2014 оны зургадугаар сараас 2015 оны зургадугаар сар хүртэл 29.7 сая долларын орлого олсон байна. Харин жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Америкийн теннисчин Серена Уильямс мөн хугацаанд 24.6 сая доллар олжээ. Спортын энэ төрлийн бас нэг тамирчин болох Данийн теннисчин Каролин Возняцки 14.6 сая долларын орлогоороо жагсаалтын гуравдугаарт бичигдэв.

0 Сэтгэгдэл