Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“Монгол хүн-2020 өнөөдөр, маргааш...” баруун бүсийн чуулга уулзалт болж байна
“Монгол хүн 2020 –Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт  чуулга уулзалтыг АН орон  даяар зохион байгуулж байна. Монгол орныг нийт 5 бүст хуваан зохион байгуулах уг чуулга уулзалтыг Баруун бүсээс эхлүүлж,  өчигдөр Увс аймгийн Улаангом сум, Увс нуурын хөвөөнд  “Монгол хүн 2020 – Өнөөдөр, маргааш... “ чуулганаа нээлээ.

Ардчилсан намаас зохион байгуулж байгаа Баруун бүсийн энэ чуулганд Монгол орны баруун бүст орших Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гэсэн 5 аймгийн, сум тус бүрийн АН-ын төлөөлөл ирж оролцож байгаа юм. Нийт 420 гаруй төлөөлөгчид Улс орны хөгжил, нийгмийн тулгамдсан асуудлаар санал бодлоо уралдуулан, бүтэн хоёр өдрийн турш чуулна.

“Монгол хүн 2020- Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт Баруун бүсийн чуулганы гол зорилго нь АН-аас 2012 онд дэвшүүлсэн “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн гурван жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо цэгнэх, ололт, амжилтыг нь улам баталгаажуулж, дутуу байгаа зүйлийг хэрхэн хэрэгжүүлэх  вэ, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулах вэ гэдэг дээр намын гишүүд, орон нутгийн төлөөлөгчдийн санал, санаачлагыг тусгахад  чиглэх аж.

Баруун бүсийн чуулга уулзалтыг нээж АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж, “Монгол хүн-2020-Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт илтгэл тавьлаа. Уг илтгэлд Ардчилсан нам эрх барьсан өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрх зүйн шинэчлэл, бүтээн байгуулалтад хэрхэн анхаарч ажилласан талаарх тоон мэдээллийг багтаасан байлаа.

Мөн Чуулга уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ, Засгийн газрын гишүүн, АН-ын Нарийн бичгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нарын албаны хүмүүс оролцож байна.

Монгол хүн 2020-Өнөөдөр, Маргааш... чуулга уулзалт
 -Ажилтай орлоготой Монгол хүн- Өнөөдөр, Маргааш...
-Эрдэм боловсролтой  Монгол хүн-Өнөөдөр, Маргааш...
-Эрүүл чийрэг Монгол хүн –Өнөөдөр, Маргааш...
-Аюулгүй орчинтой Монгол хүн- Өнөөдөр, Маргааш...
-Эрх чөлөөтэй Монгол хүн – Өнөөдөр, Маргаан.... гэсэн 5 салбарт хуваагдан хуралдаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан