Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Тяньжинаас цианит натритай бараа ирж магадгүй боллоо

Энэ сарын 12-ны өдөр хүчтэй дэлбэрэлт болсон хятадын Тяньжин боомтод 15-ны бямба гарагт дахиад дэлбэрэлт болж түймэр дэгдсэн байна. Анхны дэлбэрэлтээс хойш  нийт нас барсан хүний тоо 104-т хүрчээ. Хамгийн аймшигтай нь хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол Тянжин хотод цианит тархаад байгаа юм байна. Дэлбэрэлтийн төвөөс зүүн тийш хордлогыг хэмжиж, устөрөгчөөр саармагжуулах ажил эхэлжээ.

Осол болсон газарт цианит натри  хадгалагдаж байсан гэдгийг БНХАУ-ын Хүрээлэн байгаа орныг хмагаалах яам мэдэгдсэн юм. Ийм ч учраас дэлбэрэлтийн төвөөс гурван км-ийн радиуст байгаа орон сууцны иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Наймдугаар сарын 12-ны 23,30 цагт Тянжин хотын Биньхай дүүрэг дэх “Жуйхай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн хүч нь 21 тонн тротилийн эквивалентай тэнцүү байсан юм.  Энэ агуулахад их хэмжээний цианит натри, өөр химийн хорт бодисууд  байсан гэж Бээжингийн цэргийн тойргийн штабын дарга Ши Луцзэ мэдэгдэхдээ “хэдэн зуун тонн” гэж онцолсон байна.  Яг хэдэн тонн байсан гэж тодорхой тоо хэлээгүй боловч зарим мэдээллээр тэнд 700 тонн цианит натри агуулж байсан гэнэ.

Хамгийн сүүлийн мэдээгээр дэлбэрэлтийн улмаас 104 хүн амь алдаж, 720 хүн шархадсан гэж байна.
Ослын хор уршгийг арилгах, хорт бодисыг саармагжуулах, аврах ажлыг Хятадын ардын чөлөөлөх армийн химийн цэргүүд хийж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан