ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 10 сарын 07-ны өдөр болно.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгатхайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 5 жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-н буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөжээ. Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журмын дагуу зохион байгуулна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээрх хуваарийн дагуу зохион байгуулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл