Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Хайгуулын лиценз шинээр олгоно
Зүүн аймгуудад хайгуулын лиценз шинээр олгохоор боллоо. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын лиценз хүссэн өргөдлийг хүлээн авах бэлтгэлээ хангаад байна. Ингээд ирэх 24-ний өдрийн даваа гарагаас цахим дугаар олгож эхлэх нь.
Одоогоор Ашигт малтмалын газарт хайгуулын лиценз авах хүсэлт нийт 1138 компани гаргажээ. Тэдний 873 нь VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгоход оролцож байгаа аж.
Нийт бүртгүүлсэн компаниудын 1076 дотоодын хөрөнгө оруулалттай, 50 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай компани.
Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын лицензийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая гектар талбайд олгохоор шийдвэрлэсэн. Үүний 32.5 хувь буюу 10.15 сая гектар нь сонгон шалгаруулах, 67.5 хувь буюу 20.94 сая гектар талбай нь өргөдөл хүлээн авах журмаар хайгуулын лиценз олгох юм. Ашигт малтмалын газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу уртрагийн 104 градусаас баруун талд нийт есөн сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаар олгож, ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар 2.55 сая гектар талбайд 452 хайгуулын лиценз олгохоор шийдвэрлээд байна.
Зүүн аймгуудад хайгуулын лиценз шинээр олгохоор боллоо. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын лиценз хүссэн өргөдлийг хүлээн авах бэлтгэлээ хангаад байна. Ингээд ирэх 24-ний өдрийн даваа гарагаас цахим дугаар олгож эхлэх нь. Одоогоор Ашигт малтмалын газарт хайгуулын лиценз авах хүсэлт нийт 1138 компани гаргажээ. Тэдний 873 нь VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгоход оролцож байгаа аж.

0 Сэтгэгдэл