Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
“Гурвын эсрэг гурав” өнөөдөр эхэлнэ
Гудамжны сагсан бөмбөгийн хүчирхэг тулаан болох “Гурвын эсрэг гурав” тэмцээн 11 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ төрөл нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж улмаар олимпын наадмын төрөлд багтах магдлал өндөр байгаа. Манай улсад ч энэ төрлөөр хичээллэх залуусын тоо нэмэгдэж Ази тивийн аварга болон өсвөрийн ДАШТ-үүдэд амжилттай оролцсон.
Тэгвэл өнөө жилийн “Спрайт-Гурвын эсрэг гурав” наадам өнөөдрөөс Чингисийн талбайд дөрвөн өдөр үргэлжлэх нь. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 5000 гаруй хүүхэд залуус энэ тэмцээнд авьяас, хурд хүчээ сорихоор бүртгүүлжээ. Тэмцээн 18-аас дээш болон доош гэсэн хоёр насны ангиллаар зохиогдох бөгөөд ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Гурвын эсрэг гурав” шинэчилсэн дүрмээр явагдана. Дашрамд сонирхуулахад, нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой аж.
Гудамжны сагсан бөмбөгийн хүчирхэг тулаан болох “Гурвын эсрэг гурав” тэмцээн 11 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ төрөл нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж улмаар олимпын наадмын төрөлд багтах магдлал өндөр байгаа. Манай улсад ч энэ төрлөөр хичээллэх залуусын тоо нэмэгдэж Ази тивийн аварга болон өсвөрийн ДАШТ-үүдэд амжилттай оролцсон. Тэгвэл өнөө жилийн “Спрайт-Гурвын эсрэг гурав” наадам өнөөдрөөс Чингисийн талбайд дөрвөн өдөр үргэлжлэх нь. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 5000 гаруй хүүхэд залуус энэ тэмцээнд авьяас, хурд хүчээ сорихоор бүртгүүлжээ. Тэмцээн 18-аас дээш болон доош гэсэн хоёр насны ангиллаар зохиогдох бөгөөд ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Гурвын эсрэг гурав” шинэчилсэн дүрмээр явагдана. Дашрамд сонирхуулахад, нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой аж.
0 Сэтгэгдэл




















