Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“Дарь эх цанриллах” хурал болно
Гандантэгчинлэн хийдийн Шашны их сургуулийн хурлын танхимд ням гарагт “Дарь эх цанриллах” хурал болох аж. Дарь эх цанриллах гэдэг нь орой нар жаргахаас эхлээд өглөө нар мандтал хорин нэгэн Дарь эхийн магтаалын дууг тасралтгүй уншиж, хурж хонодог байна.
21 Дарь эх нь өөр өөрийн магтаалтай. Ингэхдээ хамаг амьтдын сайн сайхныг тэтгэх, хүссэн бүгдийг биелүүлэх хүч шингээсэн байдаг аж. Тухайлбал, Ногоон дарь эх бурхан нь хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” гэж гардаг байна. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин тусалдаг гэнэ. Тиймээс Ногоон Дарь эх бурханыг “Түргэн эх” ч гэж нэрлэдэг юм билээ. Ногоон Дарь эхийн магтаалыг уншиж байх үед сүсэгтэн хүн Ногоон Дарь эх бурхан бодитоор залран ирсэн байна хэмээн төсөөлөх ёстой байдаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан