COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Өчигдөр гэрэл зураг “мэндэлсэн” өдөр тохиолоо
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Хүн төрөлхтөн эртнээс гүдгэр гадаргуутай шилний гэрлийн үйлчлэлийг анзааран дуран авиа зохион бүтээж ашигласаар ирсэн нь хожим гэрэл зураг, зургийн аппаратны үүсэл хөгжлийн эх, үндсэн зарчим болсон гэдэг.

Өдгөө үсрэнгүй хөгжсөн дижитал эрин зуунд гар утаснаас өгсүүлээд гэрэл зураг авах, хэрэгсэл олширч, боловсруулах арга зам нь ч улам бүр хялбарчлагдсаар. Гэрэл зургийн үүсэл хөгжлийг XV зууны үеийн Францын зохион бүтээгч Жозеф Нисофор Ньепсээс эхлэн тайлбарлан ярих нь элбэг. Гэвч түүнээс өмнө Хятадын эрдэмтэн Мо Ди болон Аристотель нар “Pinhole camera-камера обскура” хэмээх багаж зохион бүтээснээс үүдэлтэй хэмээн үздэг. Дээрх бүтээл нь дуран оролцуулан нүхээр орох дүрс болон гэрлийн тусламжтай зураг дүрс хуулбарлан зурахад мөн жүжиг ший үзүүлэх зэргээр ашиглагдаж байв. Гэвч эл бүтээл хараахан төгс болж чадсангүй. Хожим дээрх төхөөрөмжөөс санаа авч зохион бүтээсэн багаж Ньепст “Хүн төрөлхтний анхны гэрэл зургийг цаасанд буулгасан” гэдэг алдрыг хүртээсэн ч харамсалтай нь тэрээр 1826 онд авсан зургаа хэрхэн яаж, ямар бодис ашиглан цаасанд буулгаснаа тайлбарлаж чадаагүй юм. Тиймдээ ч гэрэл зураг, зургийн аппаратны үүсэл хөгжлийг Ньепсийн зургаар тодорхойлох боломжгүй болов.

Үүнээс хэдэн жилийн хойно буюу 1839 онд мөн Францын зохион бүтээгч, зураач Луи Жак Манде өөрийн аргаар буюу мөнгөний уусмалаар бүрсэн хавтан дээр зураг авч бэхжүүлэн буулгаснаа “Дагеротип-Daguerreotype“ хэмээн нэрийджээ. Улмаар Францын хэвлэлээр “Гэрлийн хүчээр мөнгөлөг хавтан дээр “Pinhole camera” багаж ашиглан зөв дүрс буулгаж чадлаа” гэж нийтэд зарлагдаж шинжлэх ухааны нээлт хэмээн бүртгэгдсэн гэдэг. Үүнээс хойш жил бүрийн наймдугаар сарын 19-ний өдрийг гэрэл зураг “мэндэлсэн” өдөр хэмээн үзэх болжээ.
Ийнхүү “Дагеротип” арга нь тусгай түрхлэгт хавтан дээр гэрлийн хүчээр зөв дүрс буюу позитив гаргаж одоогийн слайд зурагны өвөг болон мэндэлсэн түүхтэй.

0 Сэтгэгдэл